НЭГ. Ерөнхий нөхцөл

1.1 “Хөх Үүр Менежмент” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн “Хөх Үүр” аппликейшн нь /цаашид “Хөх Үүр” гэх/ худалдаа, үйлчилгээний мэдээллийн цахим орон зайг бий болгож, цахим худалдаа, үйлчилгээг олон нийтэд хүргэнэ.

1.2 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь цахим орчинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, худалдан авахтай холбоотой үүсч буй харилцааг зохицуулна.

1.3 Хэрэглэгч нь “Хөх Үүр”-д нэвтэрсэн эсвэл бүртгүүлсэн үеэс эхлэн Үйлчилгээний нөхцөлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.


ХОЁР. Хэрэглэгч болон бүртгүүлэх

2.1 Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Хөх Үүр” аппликейшны нэвтрэх хэсгийг сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудан хаяг болон утасны дугаараар бүртгүүлнэ

2.2 Хэрэглэгч өөрийн нууц үг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

2.3 “Хөх Үүр”-д Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авах эрхтэй болно.


ГУРАВ. Захиалга, төлбөрийн нөхцөл

3.1 Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол тус захиалгыг буцаах, цуцлах боломжгүй.

3.2 Банкны аппликейшн ашиглаж “Qpay”, Socialpay-ээр төлбөр төлөгдөж гүйлгээ баталгаажсанаар таны захиалга идэвхэжнэ.

3.3 Захиалга баталгаажсаны дараа захиалсан бараа бүтээгдэхүүн 24-72 цагын дотор хүргэгдэнэ.

3.4 Хэрэглэгч захиалга өгөхдөө хүргэлтийн хаягаа сайтар нягталж үнэн зөв оруулах үүрэгтэй


ДӨРӨВ. Гэрээ ба нөхцөл

4.1 “Хөх Үүр” апп-аар дамжуулж “Хөх Сүрэг” төслийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрээг заавал бичгээр үйлдэнэ.

4.2 Гэрээг бичгээр үйлдэхдээ гэрээ хийж буй цэгүүдэд өөрийн биеэр бичиг баримтын хуулбарын хамт ирж үйлдэнэ.


ТАВ. “Хөх Үүр”-ийн оюуны өмчтэй холбоотой эрхийг хамгаалах

5.1 Цахим барааны тэмдэгүүд нь “Хөх Үүр Менежмент” ХХК-ний өмч болно. Оюуны өмчийн бүртгэлтэй лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.

5.2 “Хөх Үүр Менежмент” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.


ЗУРГАА. Бусад
6.1 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв “Хөх Үүр”-ийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд аппликейшнээр дамжуулж мэдээлэл хүргэнэ.